Их Засаг Их Сургууль-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Жамсрангийн Цэвээний нэрэмжит “Монголын нэрт соён гэгээрүүлэгчид” эрдэм шинжилгээний бага хурал 2026 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Их Засаг Их Сургуулийн Төв Номын Сан-д амжилттай зохион байгуулагдлаа.
Эрдэм шинжилгээний хурлыг багш, оюутан гэсэн хоёр ангиллаар зохион байгуулсан бөгөөд нийт 70 гаруй илтгэл ирснээс хоёрдугаар шатанд 20 оюутны илтгэл шалгарч, хэлэлцүүлэгт оролцлоо.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Дотоод Хэргийн Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Удирдлагын Академи зэрэг байгууллагуудаас багш, оюутнууд илтгэлээ ирүүлжээ.
Нийт шагнал хүртсэн багш, судлаачид, оюутнууддаа халуун баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.