🧠 Бодлоо нэгтгэж,
✅ Зөв шийдэж,
👫 Хамтдаа хөгжье
📅 Хугацаа: 2026 оны 05 дугаар сарын 30
“Эзэн Чингис” гэдэг нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай,
“Их Засаг” хэмээх хууль бидний сэтгэлд уяатай.
Их Засагчууд бид нэг үндэстэй,
Эзэн Чингис хаан хэмээх нэг л овогтой.
Их Засаг Их Сургууль нь үе үеийн төгсөгчдөө нэгэн дор цуглуулж, хамтын ажиллагаа, нөхөрлөл, хөгжил дэвшлийг бэхжүүлэх зорилготой “Төгсөгчдийн III Их Хурал”-аа зохион байгуулах гэж байна.
📌 ХӨТӨЛБӨР
🕙 10:00 – 11:00
Төгсөгчдийг угтах үйлчилгээ
🕚 11:00 – 12:00
Их Засаг Их Сургуулийн бүтээн байгуулалт, сургалтын орчинтой танилцах кампус тур аялал
🕛 12:00
Салбар хуралдаан
/Бүрэлдэхүүн сургууль бүр дээр төгсөгчдийн уулзалт, хурал/
🕐 13:00
Чингис хааны хөшөөнд цэцэг өргөх ёслол
🕜 13:30
“III Их Хурал”-ын Нэгдсэн хуралдаан
Төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч болон удирдах бүрэлдэхүүнийг сонгон батламжилна.
🕞 15:30
Төгсөгчдийн бизнес уулзалт, нэрийн хуудас солилцох арга хэмжээ
🕔 17:00
Хүлээн авалт, шоу арга хэмжээ
✨ Арчиж байсан самбар дээрээ дахин бичээрэй
✨ Андтайгаа хувааж идсэн пирошкигээ дахиад амтлаарай
✨ Ангийнхаа цонхыг нээж, дурсамжийн агаар салхийг мэдрээрэй
✨ Ачит багшдаа дахин золгож, ирцээ бүртгүүлээрэй
🎓 Төгсөгчдийн III Их Хурал
Биднийг дахин нэгтгэх дурсамж, нөхөрлөл, ирээдүйн шинэ эхлэл байх болно.
📲 Холбоо барих дугаар
ХЗС – 8803-3299
ҮИТС – 8817-5575
АУС – 8005-0538
ХүУС – 8800-7064
АБХСС – 8014-5555
ЧСС – 8066-2044
СЭЗС – 8800-2853
#ИхЗасагИхСургууль
#ТөгсөгчдийнIIIИхХурал
#IkhZasagAlumni
#НэгҮндэстэйНэгОвогтой
#TogetherWeGrow