Blog
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэлийн шинжээчдийн баг ажиллаж байна

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн урьдчилсан магадлан итгэмжлэлийн шинжээчдийн баг 2026 оны 5 дугаар сарын 26-ний өдөр Их Засаг Олон Улсын Их Сургуулийн Аюулгүй байдал, хууль сахиулахын сургуульд ажиллаж байна.

Тус шинжээчдийн баг нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” хөтөлбөрийн сургалтын чанар, хөтөлбөрийн хэрэгжилт, багшлах боловсон хүчин, сургалтын орчин, материаллаг бааз, оюутны хөгжил болон дотоод чанарын баталгаажуулалтын үйл ажиллагаатай танилцаж, урьдчилсан үнэлгээ хийж байна.

Ажиллах хугацаанд шинжээчдийн баг сургуулийн удирдлага, профессор багш нар, оюутан суралцагчид болон төгсөгчдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, сургалтын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах юм.

Энэхүү үйл ажиллагаа нь боловсролын чанарыг тасралтгүй сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр мэргэжлийн өндөр ур чадвартай боловсон хүчин бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail