Blog
🎓 СУРГУУЛИЙН БҮТЭЦ, УДИРДЛАГУУДЫН ТАНИЛЦУУЛГА

Их Засаг их сургуулийн Оюутны гүйцэтгэх хорооноос шинэ элсэгч, 1 дүгээр курсын оюутнуудад зориулан “Сургуулийн бүтэц, удирдлагуудын танилцуулга” мэдээллийн лекцийг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагааны хүрээнд оюутнуудад Их Засаг их сургуулийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл болон удирдах албан тушаалтнуудын талаар дэлгэрэнгүй танилцуулж, мэдээллийг лекцийн танхимуудаар хүргэлээ.

Энэхүү танилцуулга нь шинэ элсэгчдэд их сургуулийнхаа бүтэц, үйл ажиллагаатай танилцах, сургалтын болон оюутны орчиндоо хурдан дасан зохицох, сургуулийнхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Их Засаг их сургуулийн Оюутны гүйцэтгэх хороо нь шинэ элсэгчдийг их сургуулийн орчинд амжилттай дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэн, оюутны хөгжил, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. 💙🎓

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail