2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Чингис хааны нэрэмжит Их Засаг Их Сургуулийн Хүмүүнлэгийн Ухааны Сургуулиас зохион байгуулсан “Багшлах эрхийн 45 хоногийн сургалт”-ын гэрчилгээ гардуулах ёслол амжилттай болж өндөрлөлөө.
Тус арга хэмжээний хүрээнд Ерөнхий боловсролын сургуульд багшлах эрх олгох 45 хоногийн сургалтын 3 удаагийн ээлжит сургалтад 28 суралцагч, Их, дээд сургуульд багшлах эрх олгох 45 хоногийн сургалтад 22 суралцагч амжилттай суралцан төгсөж, нийт 50 төгсөгч багшлах эрхийн гэрчилгээгээ гардан авлаа.
Ерөнхий боловсролын сургуульд багшлах эрхийн сургалтад хамрагдсан төгсөгчид ирэх хичээлийн жилээс эхлэн боловсролын байгууллагад багшлах эрхтэйгээр ажиллах боломжтой болж байгаа бол их, дээд сургуульд багшлах эрхийн сургалтыг төгсөгчид дээд боловсролын байгууллагад мэргэжлийн багшаар ажиллах эрхээ авч, боловсролын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах шинэ гараагаа эхлүүлж байна.
Гэрчилгээ гардуулах ёслолд Сургалт, үйл ажиллагаа эрхэлсэн проректор Г.Туяа, Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын албаны дарга, доктор (Ph.D), дэд профессор Х.Лутчимэг, Эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор (Ph.D), дэд профессор Б.Нацагдорж, доктор (Ph.D), дэд профессор И.Отгонтуяа, Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн захирал М.Даваадорж, тэнхимийн эрхлэгч Э.Бадамцэцэг болон профессор, багш нар оролцож, төгсөгчдөд гэрчилгээ гардууллаа.
Мэдлэг боловсрол, ур чадвараа дээшлүүлэн амжилттай төгссөн нийт суралцагчдадаа халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, эрдэм судлалын замналд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
🌟 “Боловсролын ирээдүйг хамтдаа бүтээе.”
#ИхЗасагИхСургууль #ХүмүүнлэгийнУхааныСургууль #БагшлахЭрхийнСургалт #ГэрчилгээГардуулахЁслол #БоловсролынИрээдүй