“Хил хязгаагүй Их Засагчууд” аяны хүрээнд төгсөгчидтэй хийсэн уулзалт, ярилцлага
Их Засаг олон улсын их сургуулиас хэрэгжүүлж буй “Хил Хязгаагүй Их Засагчууд” аяны хүрээнд “Их Засаг Манлайлал–2025” арга хэмжээ 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 16:00 цагт Их Засаг их сургуулийн Төв номын санд зохион байгуулагдана.
Уг уулзалтын хүрээнд Их Засагийн төгсөгчид төрөлх сургуульдаа хүрэлцэн ирж, өөрийн ажил, амжилт, туршлага, манлайллын үнэ цэнэ, мэргэжлийн хөгжлийн замналын талаар оюутнуудтайгаа нээлттэй хуваалцах юм.
👩🎓👨🎓 Энэхүү уулзалт нь оюутнуудыг орчин цагийн манлайллын хандлага, мэргэжлийн зөвлөгөө, бодит туршлагаас суралцах, ирээдүйн манлайлагч болох урам зориг, чиг хандлагыг олгох зорилготой.
✨ Багш, оюутнууд та бүхнийг хүрэлцэн ирж, төгсөгчдийн амжилтын түүх, манлайллын туршлага, сэтгэл хөдөлгөм урам зоригийн яриаг хамтдаа сонсохыг урьж байна!
🗣️ Их Засагчуудын манлайлал, эргэх холбоо тасралтгүй үргэлжилсээр… ✅
📍 Хаана: Их Засаг их сургуулийн Төв номын сан
📅 Хэзээ: 2025.11.13
🕒 Цаг: 16:00
📚 #ИхЗасагМанлайлал2025 #ХилХязгаагүйИхЗасагчууд #ИхЗасагИхСургууль