Blog
💪 Монголын шигшээ баг 2025 оны Евро–Азийн аварга боллоо

2025 оны Евро–Азийн аварга шалгаруулах олс таталтын олон улсын тэмцээн-д Монгол Улсын шигшээ баг амжилттай оролцож, багийн нийлбэр дүнгээр аварга болж цом өргөлөө.

Тус тэмцээнд Монголын шигшээ баг:

  • 640 кг жинд – 🥇 Алтан медаль
  • 580 кг холимог жинд – 🥉 Хүрэл медаль
  • 680 кг жинд – 🥉 Хүрэл медаль

хүртэж, нийт медалийн дүнгээр аваргын цомыг хүртэн 2025 оныг бахдам амжилтаар үдэж байна.

Энэхүү амжилтад Их Засаг Их Сургуулийн Аюулгүй байдал, хууль сахиулахын сургуулийн 426-р бүлгийн оюутан Ч.Хосзориг хувь нэмрээ оруулан шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан амжилттай оролцжээ.

Их Засаг Их Сургуулийн хамт олны зүгээс Монгол Улсын шигшээ баг болон оюутан Ч.Хосзоригт чин сэтгэлийн халуун баяр хүргэж, цаашдын спорт, сурлагын их амжилтыг хүсэн ерөөе.

  • Thumbnail
  • Thumbnail