Их Засаг Их Сургууль нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Чоданг Их Сургуультай боловсрол, эрдэм шинжилгээ, оюутан солилцоо болон хамтарсан судалгааны чиглэлээр албан ёсны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд:
✅ Оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх
✅ Богино хугацааны сургалт, дадлага зохион байгуулах
✅ Багш, судлаачдын хамтарсан судалгаа хийх
✅ Олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах
✅ Академик мэдээлэл, туршлага солилцох
✅ Хоёр сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон боломжууд нээгдэж байна.
Их Засаг Их Сургууль нь олон улсын боловсролын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, оюутан залуусдаа дэлхийн түвшний боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэхийн төлөө тасралтгүй ажилласаар байна.
#ИхЗасагИхСургууль
#ChodangUniversity
#ОлонУлсынХамтынАжиллагаа
#StudentExchange
#GlobalEducation