Blog
“ИХ ЗАСАГ – ОРЧИН ҮЕ”

Олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурал – 2025

Их Засаг Их Сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Их Засаг–Орчин үе” олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурал 2025 оны 11-р сарын 20-ны 14:00 цагт Их Засаг Их Сургуулийн Event Hall-д болох гэж байна.

🧭 Хурлын зорилго:

Монгол улсын нийгмийн салбар бүрт тулгамдаж буй асуудлуудыг оюутнуудаар судлуулж, эрдэм шинжилгээ, судалгааны арга зүй, илтгэх ур чадварыг хөгжүүлэх, шинжлэх ухаанч сэтгэлгээг төлөвшүүлэхэд оршино.

👩‍🎓 Хамрах хүрээ:

Монгол болон гадаадын их, дээд сургуулийн оюутнууд оролцоно.

📅 Хугацаа, зохион байгуулалт:

  • Илтгэлийг 2025 оны 11-р сарын 17-ны дотор
    tuukhmongolsudlal@gmail.com хаягаар илгээнэ.
  • Бүртгүүлэхэд цээж зураг 1%, мандатны хураамж 5000₮ байна.
  • Хурлыг дараах 4 салбарын хүрээнд зохион байгуулна:
    1. Түүх, нийгэм, аялал жуулчлал, олон улсын харилцаа, боловсрол судлал
    2. Эрх зүй, олон улсын эрх зүй, аюулгүй байдал
    3. Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, инженер, мэдээллийн технологи
    4. Анагаах ухаан

Шалгарсан илтгэгчид 2025 оны 11-р сарын 20-нд илтгэлээ хэлэлцүүлж, шилдэг оролцогчдыг тодруулна.

📄 Илтгэлд тавигдах шаардлага:

  • А4 хэмжээтэй, Times New Roman үсэг, хэмжээ 12, мөр хооронд 1.5 зайтай байна.
  • 6–8 нүүртэй байх, хүснэгт зураг хуудас дамжихгүй байх.
  • Эшлэл болон ном зүйг зохих стандартын дагуу бичих.
  • Илтгэл нь дараах бүтэцтэй байна:
    • Гарчиг, зохиогчийн нэр, сургуулийн мэдээлэл
    • Судалгааны үндэслэл, зорилго, зорилт
    • Судалгааны арга зүй
    • Үндсэн хэсэг (үр дүн)
    • Дүгнэлт
    • Эшлэл, ном зүй

🏅 Шагнал урамшуулал:

  1. 🥇 1-р байр — Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
  2. 🥈 2-р байр — Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
  3. 🥉 3-р байр — Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
  4. 🌟 Тусгай байр — Өргөмжлөл, мөнгөн шагнал

🏫 Зохион байгуулагч:

  • Их Засаг ОУИС-ийн I проректорын ажлын алба
  • Их Засаг ОУИС-ийн Түүх, монгол судлал, олон улсын харилцааны тэнхим

🤝 Дэмжигч байгууллагууд:

  • “Хүннү групп” ХХК
  • Их Засаг хөгжил сан
  • Мэдээллийн ивээн тэтгэгчид: Их Засаг TV, Малчин телевиз

📞 Лавлах утас: 88007553, 88772040