Малчин телевизээс уламжлал болгон зохион байгуулдаг “МЭРГЭН АРД” цэнгээнт нэвтрүүлэгт Их Засаг Хүмүүнлэгийн ухааны сургуулийн оюутнууд амжилттай оролцлоо.
Энэхүү нэвтрүүлэгт Багш, бага боловсрол, Жүжиглэх урлаг, Сэтгэл судлалын мэргэжлийн оюутнууд хамтран оролцож, өөрсдийн мэргэжлийн онцлог, ур чадвар, авьяас билгээ олон нийтэд таниулан сурталчилсан нь онцлог байлаа.
Хөгжөөн дэмжигч оюутнууд урам зориг дүүрэн оролцож, багийн уур амьсгал, хамт олны эв нэгдлийг илтгэн харуулсан юм.
📺 “Мэргэн ард” нэвтрүүлэг нь залуусын оюун ухаан, хурд, авьяасыг нэгэн зэрэг сорьдог сонирхолтой контент бөгөөд энэ удаагийн дугаарт манай оюутнуудын оролцоо оюутны амьдрал, мэргэжлийн бахархлыг олон нийтэд таниулсан чухал үйл явдал боллоо.
#хүмүүнлэгийнухаансургууль
#Багшбагаболовсрол
#Жүжиглэхурлаг
#Сэтгэлсудлал