Blog
“Р.ЧОЙНОМЫН БАХАРХАЛ” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

Их Засаг их сургуулийн Цогц боловсрол, өв тэгш хүмүүжил олгох хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Соёлын яам, “Өд” сан, академич С.Нарангэрэл хамтран Монголын нэрт яруу найрагч Ринчиний Чойном-ын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Р.ЧОЙНОМЫН БАХАРХАЛ” арга хэмжээг 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15:00 цагт амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээ нь оюутан залуусын эх оронч үзэл, соёлын өв уламжлалаа дээдлэх үнэт зүйлсийг төлөвшүүлэх, мөн яруу найрагчийн уран бүтээлийг сурталчлах зорилготойгоор зохион байгуулагдсан юм.

Арга хэмжээний үеэр Ринчиний Чойном-ын амьдрал, уран бүтээлийн тухай танилцуулга, уран уншлага, хэлэлцүүлэг зэрэг соёл, боловсролын ач холбогдол бүхий үйл ажиллагаанууд өрнөж, оюутан залуус идэвхтэй оролцлоо.

Энэхүү үйл ажиллагаа нь үндэсний бахархлыг түгээх, соёлын үнэт өвийг залуу үед өвлүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан арга хэмжээ боллоо.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail