Их Засаг их сургуулийн “Цогц боловсрол, өв тэгш хүмүүжил олгох хөтөлбөр”-ийн хүрээнд Соёлын яам, “Өд” сан, академич С.Нарангэрэл нар хамтран Монголын нэрт яруу найрагч Р.Чойном-ын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Р.Чойномын бахархал” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээ нь 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15:00 цагт Их Засаг их сургуулийн Төв номын санд болно.
Энэхүү үйл ажиллагаагаар Р.Чойном-ын уран бүтээл, үзэл санаа, утга зохиолд оруулсан хувь нэмрийг алдаршуулж, оюутан залууст өвлүүлэн таниулах зорилготой юм.