Blog
Түүхэн ялалт: Их Засаг Их Сургууль оюутны лигийн аварга боллоо

Түүхэн ялалт: Их Засаг Их Сургууль оюутны лигийн аварга боллоо

Хагас жилийн турш үргэлжилсэн өрсөлдөөн, хөлс хүч, хүсэл тэмүүллийн оргил мөч болсон Монголын оюутны лигийн 2025–2026 оны финалд Их Засаг Их Сургууль түүхэндээ анх удаа “Оюутны лигийн аварга” цолын эзэн боллоо.

IZU Eagles баг энэ улиралд 22 хожил авч, нэг ч хожигдолгүй гайхалтай амжилт үзүүлэн аваргын төлөөх өрсөлдөөнд илт давамгайллаа. Багийн эв нэгдэл, тууштай байдал, тоглолт бүрийн өндөр гүйцэтгэл нь тэднийг аваргын оргилд хүргэсэн юм.

Шагналтнууд

  • Б.Өлзийбат — Шилдэг дасгалжуулагч
  • А.Бичигмаа — Улирлын Тэргүүн тоглогч (MVP)
  • А.Хандсүрэн — Финалын MVP
  • Э.Энхжавхлан — Улирлын бэлгэдлийн гарааны 5 (эрэгтэй)
  • А.Хандсүрэн — Улирлын бэлгэдлийн гарааны 5 (эмэгтэй)

2025–2026 оны улиралд нийт 23 их, дээд сургуулийн 39 багийн 1000 гаруй тамирчин өрсөлдсөнөөс IZU Eagles баг хожигдолгүйгээр аваргын цомыг өргөсөн нь Монголын оюутны спортын түүхэнд онцлох амжилт боллоо.

Их Засаг Их Сургууль-ийн хамт олон, баг тамирчид, дасгалжуулагч нартаа халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail