Их Засаг их сургуулийн 2025–2026 оны хичээлийн жилийн I улиралд сурлагын бахдам амжилтаараа хамт олноо хошуучлан манлайлж, “ШИЛДЭГ 500 ОЮУТАН”-ы нэгээр шалгарсан эрхэм хүндэт оюутнуудын эцэг эх, ах дүү, төрөл төрөгсөд Та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэж байна.
Хүү, охиных нь сурлагын өндөр амжилтаар Их Засагчууд бид бахархан баярлаж, халуун дотно мэндчилгээ дэвшүүлж байгаагаа илэрхийлье.
“Ямар хүү төрүүлснээ эцэг эх минь мэдээрэй,
Ямар хүнээр мануулснаа эх орон минь хараарай”
хэмээн яруу найрагчийн шүлэглэсэнчлэн,
эх орныхоо ирээдүй болсон авьяаслаг, хичээнгүй хүү, охидоороо Та бүхэн бахархан омогшиж, тэдний цаашдын сурлага, хөдөлмөр, амжилтад өндрөөс өндөр амжилт хүсье.
Ректор, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,
Ардын багш, Доктор (Sc.D), профессор
Н. НЯМ-ОСОР