Blog
📢 Сургалт зохион байгуулагдлаа

Их Засаг Их Сургууль-ийн Их Засаг Чингис хаан кампусын бүрэлдэхүүний сургуулийн багш, ажилтнуудад зориулсан “Гал түймрийн аюулгүй байдал, газар хөдлөлтийн аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Тус сургалтыг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс-ийн Гал унтраах, аврах 63-р ангийн гал сөнөөгч, сургагч багш, ахлагч Э.Бат-Эрдэнэ удирдан явуулсан юм.

Сургалтын хүрээнд:

  • Гал түймрийн эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ
  • Гал гарсан үед авах анхан шатны арга хэмжээ
  • Гал унтраах багаж хэрэгслийг зөв ашиглах заавар
  • Газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах арга зүй

зэрэг сэдвүүдийг онол, практик хослуулан хүргэлээ.

Сургалтад хамрагдсан багш, ажилтнууд аюулгүй ажиллагааны мэдлэгээ нэмэгдүүлж, болзошгүй гамшгийн үед зөв хариу үйлдэл үзүүлэх ур чадварыг эзэмшсэн нь онцлог байв. Энэхүү сургалт нь байгууллагын хэмжээнд аюулгүй орчныг бүрдүүлэх, эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

👏 Цаашид тус сургууль аюулгүй байдлын мэдлэг, мэдээллийг түгээх сургалт, үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ажиллахаар төлөвлөж байна.

#ИхЗасагИС #АюулгүйБайдал #ГалТүймэр #ГазарХөдлөлт #Сургалт

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail