Blog
“Тамгагүй төр” жүжиг тайзнаа тавигдана

Их Засаг хууль батлагдсаны 820 жилийн ойг угтан зохион байгуулж буй арга хэмжээний хүрээнд
Их Засаг Их Сургуулийн Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн Жүжиглэх урлагийн мэргэжлийн оюутнуудын тоглосон “Тамгагүй төр” жүжиг удахгүй тайзнаа тавигдахаар боллоо.

📅 2025 оны 11 дүгээр сарын 18-нд 16:00 цагт
📍 Их Засаг Чингис Хаан кампус – Оюутан кино театрт

Энэхүү уран бүтээл нь жүжиглэх урлагийн оюутнуудын уран чадвар, тайзны соёлд шимтэн хөгжиж буй авьяасыг олон нийтэд таниулахын зэрэгцээ
уламжлалт уран сайхны өвийг орчин цагийн тайзнаа шинэ өнгө төрхтэйгээр харуулах зорилготой юм.

Жүжгийн нээлтэд оюутан, багш, ажилтнууд болон урлаг сонирхогч та бүхнийг халуун дотноор урьж байна.