Их Засаг их сургууль нь өнөөгийн байдлаар дэлхийн 30 гаруй орны их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан, олон улсын түвшний боловсролын орчныг бүрдүүлэн ажиллаж байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Их Засаг их сургуулийн сургалт, үйл ажиллагаа эрхэлсэн проректор, доктор (Ph.D), дэд профессор Г.Туяа, гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Б.Дөлгөөн нар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Гадаадад суралцах үйлчилгээний төвийн дарга Гао Хай Лун-тай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурсан байна. Үүнд:
Энэхүү санамж бичиг нь хоёр улсын боловсролын салбарын харилцааг шинэ шатанд гаргах, оюутан, судлаачдад олон улсын орчинд хөгжих өргөн боломжийг нээж өгнө гэдэгт итгэлтэй байна. 🌐✍️