Их Засаг их сургуулийн Сэтгэл судлал, эрх зүйн хөтөлбөрийн оюутан, Олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Тэрбишийн Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртэж, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн дэвжээнд дахин мандууллаа.
Тэрбээр Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж, алтан медалийн төлөөх барилдаанд Киргизстаны тамирчныг цэвэр ялснаар дэлхийн аваргын алтан медалийн эзэн боллоо.
18 настай Т.Ариунзаяа 2024 онд өсвөр үеийн дэлхийн аварга болж байсан бөгөөд энэ удаа залуучуудын дэлхийн аваргын алтан медаль хүртсэнээр олон улсын тавцанд гаргасан амжилтаа дахин бататгалаа.
Өсвөр наснаасаа эхлэн дэлхийн дэвжээнд Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж, спортын өндөр амжилт гаргаж буй Их Засаг их сургуулийн авьяаслаг оюутан, тамирчин Т.Ариунзаяадаа халуун баяр хүргэж, цаашдын спортын болон сурлагын их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе!
Монгол бахархал, Их Засагийн бахархал! 🇲🇳🏆