Blog
Их Засаг их сургуулийн “XII Бага-Олимп” спортын наадам амжилттай үргэлжилж, оюутан залуусын ур чадвар, багаар ажиллах чадварыг сорьсон өрсөлдөөнт тэмцээнүүд өрнөсөөр байна.

Энэ удаад орчин үеийн цахим спортын төрөл болох CS2-ын тэмцээн өндөрлөж, 8 сургуулийн багуудын дунд ширүүн өрсөлдөөн өрнөлөө. Тус төрөлд:

🥇 Алтан медаль – Инженер технологийн сургууль (ҮИТС)
🥈 Мөнгөн медаль – Санхүү эдийн засгийн сургууль
🥉 Хүрэл медаль – Хууль зүйн сургууль

Инженер технологийн сургуулийн баг тамирчид ур чадвар, стратеги, багаар ажиллах чадвараараа онцгойрч, аваргын цомын эзэд боллоо.

“XII Бага-Олимп” нь нийт 16 төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд оюутнуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, хамтын уур амьсгалыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг тамирчид, оюутан залуусдаа халуун баяр хүргэж, цаашдын спортын болон сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе! 🎉

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail