Их Засаг хууль батлагдсаны 820 жилийн ой, Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Их Засаг Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгэл судлал, Багш бага боловсрол, Нийгмийн ажил, Жүжиглэх урлагийн хөтөлбөрийн I курсийн оюутнуудын дунд багш Ю.Эрдэнэчимэгийн удирдлага дор Монголын түүх, ёс заншил хичээлийн “Уншигчдын бага хурал”-ыг амжилттай зохион байгууллаа. 📖👏
Хурлын үеэр Монголын түүх, уламжлал, ёс заншилтай холбоотой сэдвээр оюутнууд хэлэлцүүлэг өрнүүлж, түүхийн мэдлэгээ бататган, бие биетэйгээ үзэл бодлоо солилцлоо. Мөн Монгол бичгийн үзэсгэлэн, Монголын түүхийн хичээлийн ном, сурах бичиг, сэтгүүлийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлэв.
Уг арга хэмжээ нь оюутнуудын соёл, түүхийн мэдлэгийг нэмэгдүүлэх, Монголын өв соёлыг танин мэдүүлэх, цаашдын мэргэжлийн хөгжилд нь хэрэгцээтэй мэдлэг, мэдээлэл олгох зорилготой байлаа.