Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4 дүгээр зарлигаар холбогдох эрдэмтдийн дүгнэлт, ШУА-ийн саналд үндэслэн Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн огноог баталгаажуулж, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг “Монгол бахархлын өдөр” болгон улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.
Энэ өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлэх нь Монголчуудын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхээс гадна түүх, соёл, төрт ёсны уламжлалаа хойч үед өвлүүлэх чухал ач холбогдолтой юм.
Их Засаг Хууль батлагдсаны 820 жилийн ойг угтан, Монгол бахархлын өдрийг тэмдэглэн Их Засаг Их сургуулийн удирдлага, эрдэмтэн багш нар, оюутан залуус хамтдаа Их Засаг Чингис Хаан кампуст байрлах Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв.
Эх оронч үзэл, бахархал, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү уламжлалт үйл ажиллагаа нь оюутан залуусын төлөвшил, үнэт зүйлд онцгой хувь нэмэр оруулдаг бөгөөд Их Засаг Их Сургууль цаашид ч энэ үнэ цэнийг түгээх олон талт арга хэмжээг тасралтгүй зохион байгуулсаар байх болно.