Их Засаг их сургуулийн Түүх, Монгол судлал, Олон улсын харилцааны тэнхимээс нийгмийн салбар бүрд тулгамдаж буй асуудлыг оюутан залуусаар судлуулах, тэдний эрдэм шинжилгээний арга барил, илтгэх ур чадвар, мэдлэгийн цар хүрээг нэмэгдүүлэх зорилгоор “Их Засаг – Орчин үе” олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жилийн хурал нь Их засаг хууль батлагдсаны 820 жилийн ой, Монгол бахархлын өдөр–Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан зохион байгуулагдсан нь онцлог байлаа.
Хүндэт зочид
Эрдэм шинжилгээний хурлын нээлтэд дараах эрхэмүүд хүндэт зочдоор оролцлоо:
- Н. Ням-Осор – Их Засаг их сургуулийн ректор, Монгол Улсын Ардын багш, доктор (Sc.D), профессор
- Б. Мэндбаяр – Их Засаг–Чингис хаан кампусын захирал
- Л. Оюун – Чингис Соосэ кампусын захирал
- Салбар сургуулийн захирлууд
Шүүгчдийн бүрэлдэхүүн
Энэ удаагийн хурлын ерөнхий шүүгчээр:
- Ж. Цэцэгмаа – Их Засаг их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн I проректор, Монгол Улсын Гавьяат багш, доктор (Sc.D), профессор
Шүүгчээр:
- Д. Чулуунбат – Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд профессор
- Л. Оюунцэцэг – Эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор (Ph.D), дэд профессор
- С. Сэдэддулам – Эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор (Ph.D), дэд профессор
- Л. Ганхүү – Эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор (Ph.D), дэд профессор
Хурлын явц ба илтгэлийн салбарууд
Энэ жилийн эрдэм шинжилгээний хуралд 13 их сургуулиас 140 гаруй илтгэл ирүүлснээс шилдэг 19 илтгэлийг сонгон 2025 оны 11 сарын 20-нд дараах 4 салбарын хүрээнд хэлэлцүүллээ:
- Эрх зүй, олон улсын эрх зүй, аюулгүй байдал
- Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, инженер, мэдээллийн технологи
- Түүх, нийгэм, аялал жуулчлал, олон улсын харилцаа, боловсрол судлал
- Анагаах ухаан
Шилдэг илтгэгчид
Тэргүүн байр
- М. Мөнхтулга – Их Засаг ҮИТС
- “Гүн сургалтын аргаар MRI зурган дээрээс хавдар илрүүлэх систем хөгжүүлэх нь”
Дэд байр
- Ц. Цэрэнбат – Их Засаг Хууль зүйн сургууль
- “Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллага дахь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, түүний эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудал”
Гуравдугаар байр
- Н. Нармандах, Б. Жадамба – Их Засаг ҮИТС
- “Гүүрэн байгууламжийн ашиглалтын үеийн сорил шинжилгээ”
Тусгай байрын шагнал
- Б. Ариунжаргал – Дотоод хэргийн их сургууль
- “Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн түвшин, түүнийг бууруулах иргэд олон нийтийн оролцоо”
- Б. Билэгмаа, Б. Даваасүрэн – Олон улсын Улаанбаатар их сургууль
- “Хиймэл оюун ухаанд суурилсан гар утасны зээлийн аппликешний хэрэглэгчийн зан төлөвийн эдийн засгийн шинжилгээ (ТАМ загвар)”
Кампусын нэрэмжит шагнал
- Их Засаг – Чингис хаан кампусын нэрэмжит шагнал:
- Б. Баянжаргал – Их Засаг Анагаах ухааны сургууль
- Их Засаг – Чингис Соосэ кампусын нэрэмжит шагнал:
- А. Ганчимэг – Их Засаг Дархан сургууль
Ивээн тэтгэгчид
Эрдэм шинжилгээний хурлыг:
- Их Засаг Их Сургууль,
- “Их Засаг” телевиз,
- “Малчин” телевиз
хамтран ивээн тэтгэлээ.