Blog
“ИХ ЗАСАГ – ОРЧИН ҮЕ” ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Их Засаг хууль батлагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “ИХ ЗАСАГ – ОРЧИН ҮЕ” олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурлын эхний болон хоёрдугаар шат 2026 оны 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хурал нь “Түүх, нийгэм судлал, аялал жуулчлал, олон улсын харилцаа”, “Анагаах ухаан, хими, технологи”, “Боловсрол судлал, сэтгэл судлал, урлаг судлал”, “Инженерчлэл, мэдээллийн технологи”, “Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл”, “Эрх зүй, олон улсын эрх зүй, аюулгүй байдал” гэсэн зургаан салбарын хүрээнд зохион байгуулагдаж, 20 орчим их, дээд сургуулийн 200 гаруй судалгааны илтгэл хэлэлцүүлэгдэн, шилдгүүдээ тодрууллаа.

11 дүгээр сарын 21-ний өдөр салбар хуралдаануудаас шалгарсан шилдэг 13 илтгэлийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэв. Нэгдсэн хуралдааныг Их Засаг их сургуулийн I проректор, Монгол Улсын Гавьяат багш, доктор (Sc.D), профессор Ж.Цэцэгмаа нээж үг хэлэн, оролцогч оюутнуудад амжилт хүслээ.

Нэгдсэн хуралдааны шилдгүүд:

🥇 ТЭРГҮҮН БАЙР

“Оюутнуудын экологийн хариуцлагатай оролцоо, хотын хөгжил” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн Их Засаг их сургуулийн Санхүү, эдийн засгийн сургуулийн ГТЭЗ-ийн 342-р бүлгийн оюутан П.Бат-Эрдэнэ.

🥈 ДЭД БАЙР

“Шүд цоорлыг хиймэл оюун ухаанаар илрүүлж, эмнэлзүйн үзлэгийг хялбаршуулах аппликейшн боловсруулах нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн Их Засаг их сургуулийн Анагаах ухааны сургуулийн НАС-ын 594-р бүлгийн оюутан В.Ням-Очир, Х.Түмэнжаргал.

🥉 ГУТГААР БАЙР

“Монгол нутаг дахь эзэнт гүрний хүн чулуун хөргийн агсарга бүсний онцлогийг тодруулах нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн Монгол Улсын Боловсролын их сургуулийн II курсийн оюутан Ч.Нямцэцэг.

ТУСГАЙ БАЙР

  • “Монгол хэлэнд зориулсан токенайзер бүтээж, хэлний загварын сургалтад үзүүлэх нөлөөг судалсан нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн Их Засаг их сургуулийн Үндэсний инженер, технологийн сургуулийн 423-р бүлгийн оюутан Ж.Баасанжав.
  • “Хувьцааны үнэд нөлөөлөх макро хүчин зүйлсийн шинжилгээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн Их Засаг их сургуулийн Санхүү, эдийн засгийн сургуулийн 341-р бүлгийн оюутан Т.Насанбилэгт, Б.Мөнгөнсувд.

КАМПУСЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ

Хурлын үеэр кампусуудын нэрэмжит шагналыг дараах оюутнууд хүртлээ.

Их Засаг Чингис Хаан кампусын нэрэмжит шагнал:

“Жижиг, дунд үйлдвэрт зориулсан Монгол хэлний хиймэл оюунт дуут борлуулалтын агент: Каталогт газардуулсан, кодоор хамгаалсан дизайн ба хөндлөнгийн үнэлгээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн Монгол Улсын Их Сургуулийн II курсийн оюутан Н.Сүндэр.

Их Засаг Чингис Соосэ кампусын нэрэмжит шагнал:

“Их Засаг хууль дахь тэгш эрхийн зарчмын үзэл санааны уламжлал” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн Их Засаг их сургуулийн Дархан салбар сургуулийн II курсийн оюутан Г.Нандин-Эрдэнэ.

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд идэвх санаачилгатай оролцож, судалгааны бүтээлээ хэлэлцүүлсэн нийт оюутнууддаа баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе!

Эрдэм мэдлэгээрээ манлайлж, судалгаагаар ирээдүйг бүтээцгээе!

Чингис Хааны нэрэмжит Их Засаг их сургууль
Түүх, монгол судлал, олон улсын харилцааны тэнхим

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail