Blog
“SUPER STUDENT XII” төсөл эхэллээ

Оюутан залуусын мэдлэг, ур чадвар, манлайлах чадварыг хөгжүүлэх зорилготой “SUPER STUDENT XII” тэтгэлэгт төсөл албан ёсоор эхэллээ. Энэхүү төсөл нь оюутнуудын авьяас чадвар, оюун ухаан, бүтээлч сэтгэлгээг сорих олон үе шаттай шалгаруулалтаар явагддаг бөгөөд оролцогчдод өөрийгөө хөгжүүлэх, олон улсын түвшинд суралцах боломжийг нээж өгдгөөрөө онцлог юм.

Төслийн хүрээнд шалгарсан оролцогчид АНУ, БНСУ, Малайз, БНХАУ, Энэтхэг, Тайланд зэрэг улс орнуудад 100 хувийн тэтгэлэгтэй суралцах боломжийн төлөө өрсөлдөх юм. Мөн оролцогчид үе тэнгийн оюутнуудтайгаа мэдлэг, ур чадвар, сэтгэлгээ, авхаалж самбаагаараа өрсөлдөн өөрсдийн боломж, чадварыг шинэ түвшинд сорих боломжтой.

Break Your Limits” уриатай энэхүү төсөлд оролцох бүртгэл эхэлсэн бөгөөд оюутан залуусыг идэвхтэй оролцохыг зохион байгуулагчид уриалж байна.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail