Blog
🏛️ Их Засаг Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн “Эрх зүй” хөтөлбөрт магадлан шинжилгээ явагдаж байна

Их Засаг Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн “Эрх зүй” бакалаврын хөтөлбөртБоловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл (БМИҮЗ)-ийн мэргэжлийн шинжээчдийн баг ажиллаж, хөтөлбөрийн үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийж байна.

Тус хөтөлбөр нь өмнө нь 2012 болон 2020 онуудадамжилттай магадлан итгэмжлэгдэж байсан бөгөөд энэ удаагийн үнэлгээ нь сургалтын чанар, үр дүн, тогтолцоог дахин үнэлж, цаашид улам боловсронгуй болгоход чиглэж байна.

“Эрх зүй” хөтөлбөр нь дараах онцлог давуу талуудтайгаар хэрэгждэг. Үүнд:

  • Онол, практик хосолсон сургалтын арга зүй
  • Нийгмийн хэрэгцээ, шаардлагад суурилсан сургалтын агуулга
  • Судалгаанд тулгуурласан сургалт, эрдэм шинжилгээний орчин
  • Мэргэжлийн байгууллагуудтай тогтоосон нягт хамтын ажиллагаа
  • Ёс зүйтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай хуульч бэлтгэх зорилго

Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл нь сургалтын чанарыг хараат бус байдлаар үнэлүүлж, боловсролын үйл ажиллагааг үндэсний болон олон улсын жишигт нийцүүлэх, цаашдын хөгжил, чанарын баталгааг хангахад чухал ач холбогдолтой юм.

Их Засаг Их Сургууль нь чанартай боловсрол олгох, мэргэжлийн өндөр ур чадвартай хуульч бэлтгэх зорилгоор сургалтын хөтөлбөрөө тасралтгүй сайжруулж, нийгмийн хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлсээр байна.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail