Их Засаг их сургуулийн “XII Бага Олимп” спортын наадам 16 төрлөөр амжилттай үргэлжилж байна.
Энэ удаад волейболын төрлийн зоны тоглолтууд албан ёсоор эхэлж, 8 сургуулийн эрэгтэй, эмэгтэй нийт 16 багийн 200 орчим тамирчин өрсөлдөж байна.
🏐 Playoff буюу медалийн төлөөх тоглолтууд 2026 оны 03-р сарын 30-ны өдөр Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдана.
🔥 Энэ жилийн тэмцээн өрсөлдөөн ихтэй, сонирхол татам өрнөх төлөвтэй байна.
Өнгөрсөн жил жаахан аз дутсан ҮИТС-ийн эрэгтэй баг энэ жил форм сайтай, хүчтэй өрсөлдөх магадлалтай. Харин Хууль зүйн сургууль уламжлал ёсоор жигд, хүчирхэг бүрэлдэхүүнтэй. Мөн СЭЗС шинэ залуу, эрч хүчтэй бүрэлдэхүүнтэйгээр хүч түрэн орж ирж байна.
👩🦰 Охидын ангилалд Дээд лигийн аварга, Монгол Улсын шигшээ багийн тамирчин, шилдэг холбогч Даяндоржийн Анужин багийнхаа амжилтыг хаана хүргэх нь онцгой анхаарал татаж байна.
Тоглолтууд жинхэнэ 🔥 өрсөлдөөнтэй, үзүүштэй болох нь гарцаагүй!
Тэмцээнд оролцож буй нийт оюутан тамирчдадаа амжилт хүсье! 🏆