Blog
🎓 БАГШЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ 🎓

Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургууль нь Ерөнхий боловсролын сургуульд багшлах эрх олгох сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 18-наас 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж, төгсөгчдөдөө Багшлах эрхийн гэрчилгээ гардууллаа.

📚 Танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан уг сургалтад
Баян-Өлгий, Өвөрхангай, Сүхбаатар, Архангай, Дархан, Увс, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг болон Улаанбаатар хотоос нийт 40 орчим суралцагч хамрагдаж,

➖ Математикийн багш
➖ Мэдээлэл зүйн багш
➖ Гадаад хэл шинжлэлийн багш

чиглэлээр амжилттай төгслөө.

✨ Багшлах эрхийн гэрчилгээгээ гардан авч, эрдмийн их аян замдаа мордож буй эрхэм шавь нартаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж, ажил амьдралын тань зам үргэлж гэрэл гэгээтэй, өөдрөг хийморлог байхыг хүсэн ерөөе.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail