Blog
Их Засаг их сургууль Тайландын KMITL-тэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Их Засаг их сургууль Тайландын Кинг Монгкутын Ладкрабанг техникийн институт (King Mongkut’s Institute of Technology Ladkrabang – KMITL)-тэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Их Засаг их сургуулийн удирдлага, төлөөлөгчид KMITL-д албан айлчлал хийж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Уулзалтын үеэр оюутан, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, 2+2 хосолсон сургалтын хөтөлбөр бий болгох, хамтарсан судалгаа шинжилгээ хийх, олон улсын сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Энэхүү хамтын ажиллагаа нь Их Засаг их сургуулийн олон улсын харилцааг бэхжүүлж, оюутан, багш нарт гадаадын нэр хүндтэй их сургуульд суралцах, судалгаа хийх, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх өргөн боломжийг нээж өгч байна.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail