Blog
🤝 Их Засаг Их сургуулийн Ректор Н.Ням-Осор Цинхуа Их Сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

🤝 Их Засаг Их сургуулийн Ректор Н.Ням-Осор Цинхуа Их Сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр, Их Засаг Олон улсын их сургуулийн Ректор, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Доктор (Sc.D), Профессор Н.Ням-Осор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Цинхуа Их Сургуулийн Электроникийн инженерийн тэнхимийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Төлөөлөгчдийг Цинхуа их сургуулийн Электроникийн инженерийн тэнхимийн аж үйлдвэрийн болон технологийн инновацын ахлах зөвлөх, TsingAI Comm., Inc. компанийн Тэргүүн, Гүйцэтгэх захирал доктор Ван Ханьшэн ахлан оролцсон юм.

Уулзалтын үеэр хоёр тал электроникийн инженерчлэл, хиймэл дагуулын холбоо, болон сансрын сүлжээний чиглэлээр цаашдын хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд санал солилцов.

Хоёр тал энэ удаагийн уулзалтыг харилцан итгэлцэл, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх шинэ эхлэл гэж үзэн, цаашид

  • эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх,
  • багш, оюутан солилцоог өргөжүүлэх,
  • “AI + хиймэл дагуулын холбоо”-ны шинэ загварыг хамтран судлах,
  • ухаалаг сансрын холбооны технологийн хөгжилд хувь нэмэр оруулах
    зорилтыг дэвшүүлэв.
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail