Blog
МОРЬ БУУСАН ШАГАЙ-2026

СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ СУРТАЛЧИЛАН ТАНИУЛАХ ЦЭНГЭЭНТ НЭВТРҮҮЛЭГТ ЧИНГИС СООСЭ СУРГУУЛЬ ТЭРГҮҮЛЛЭЭ

Их Засаг их сургууль нь үндэсний түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэгч тэргүүлэгч их сургуулийн хувьд жил бүр соёлын биет болон биет бус өвийг сурталчлан таниулах зорилготой “Морь буусан шагай” сар шинийн баярт зориулсан танин мэдэхүйн цэнгээнт нэвтрүүлгийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Гал морин жилийг угтсан “Морь буусан шагай-2026” тэмцээнд нийт 10 салбар сургуулийн баг 5 үе шаттайгаар оюун ухаан, авхаалж самбаа, мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө.

Энэ удаагийн тэмцээнд Их Засаг Чингис Соосэ сургууль-ийн баг тэргүүн байр эзэлж, аваргаар шалгарлаа. Харин Аюулгүй байдал хууль сахиулахын сургууль дэд байр эзлэн амжилттай оролцов.

Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй ❤️

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail