Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль, Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд оюутан, суралцагчдын оролцоо” сэдэвт үндэсний хэмжээний оюутны эрдэм шинжилгээний хурал 2025 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Эрдэм шинжилгээний хуралд улсын хэмжээний их, дээд сургуулиудаас 65 илтгэл ирүүлснээс шүүгчдийн бүрэлдэхүүн 8 шилдэг илтгэлийг шалгаруулан хэлэлцүүлэв.
Их Засаг Хууль зүйн сургуулийн 308-р бүлгийн оюутан, Клиник сургалтын төвийн гишүүн Ц.Цэрэнбат “Шилдэг илтгэл”-ээр шалгарч, батламж болон мөнгөн шагналаар шагнагдсанд баяр хүргэе! 🎓👏
Бидний бахархал болсон оюутандаа сурлага, судалгааны өндөр амжилт хүсье! 🌿✨