2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр, Их Засаг Олон улсын их сургуулийн Ректор, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Доктор (Sc.D), Профессор Н.Ням-Осор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нэр хүндтэй Цинхуа их сургуулийн Электроникийн инженерийн тэнхимийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Төлөөлөгчдийг Цинхуа их сургуулийн Электроникийн инженерийн тэнхимийн аж үйлдвэрийн болон технологийн инновацын ахлах зөвлөх, TsingAI Comm., Inc. компанийн тэргүүн, гүйцэтгэх захирал, доктор Ван Ханьшэн ахлан оролцсон юм.
Уулзалтын үеэр талууд электроникийн инженерчлэл, хиймэл дагуулын холбоо, сансрын сүлжээний технологи зэрэг чиглэлээр цаашдын хамтын ажиллагааны боломж, чиг хандлагын талаар дэлгэрэнгүй санал солилцож, хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Хоёр их сургуулийн удирдлагууд энэхүү уулзалтыг харилцан итгэлцэл, хамтын хөгжлийн шинэ шат гэж үзэн, цаашид дараах зорилтыг хэрэгжүүлэхээр тохиролцов.
Их Засаг Олон улсын их сургууль нь дэлхийн шилдэг их сургуулиудтай стратегийн түншлэл тогтоон, олон улсын судалгаа, инновац, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлж буйгаар бахархалтай байна.