Их Засаг Аюулгүй байдал, хууль сахиулахын сургууль 210 ном хандивлалаа
Их Засаг Аюулгүй байдал хууль сахиулахын сургуулийн багш, оюутнууд “Ном бэлэглэх аян 2025” үйл ажиллагаанд нэгдэж, Аюулгүй байдал, эрх зүйн мэргэжлийн чиглэлийн 210 ширхэг номыг “Чингис Соосэ” кампусын номын санд хандивлалаа.
📘 Онцлох хандив:
- 🇲🇳 Монгол Улсын Аюулгүй байдлын үйлчилгээний гавьяат, Их Засаг Аюулгүй байдал хууль сахиулахын сургуулийн багш Б. Дашдаваа өөрийн орчуулсан “Аюулгүй байдлын байгууллагуудын удирдлагын үндэс” номноос 132 ширхэгийг мөн тус номын санд бэлэглэв.
👏 Талархал
Аяныг дэмжиж, нийгэмд хэрэгцээтэй мэдлэг түгээх үйлсэд хувь нэмэр оруулсан сургуулийн нийт багш, оюутнууддаа талархал илэрхийлье.
📚 Номын буян дэлгэрч, мэдлэгийн эх булаг арвижих болтугай.