Blog
**ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Евсиков Алексей Николаевич

Их Засаг их сургуульд зочиллоо**

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Евсиков Алексей Николаевич, Их Засаг их сургуулийн ректор, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, ШУ-ы доктор, профессор Н. Ням-Осорын урилгаар 2025 оны 11-р сарын 28-ны өдөр Их Засаг их сургуулийн Чингис Соосэ кампуст зочлон айлчиллаа.

Элчин сайд болон албаны төлөөлөгчид кампусын хүндэтгэлийн талбайд сүндэрлэн буй "Ялтын гэрээний гэрэлт хөшөө"-нд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөв. Энэ үйл явдал нь багш, ажилтан, оюутан залуусын хувьд дахин давтагдашгүй түүхэн мөч болж тэмдэглэгдлээ.

Хүндэтгэлийн арга хэмжээний дараа Их Засаг Чингис Соосэ кампусын оюутны төлөөлөлтэй уулзалт зохион байгуулагдав. Уулзалтад:

  • Их Засаг их сургуулийн ректор, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, профессор Н. Ням-Осор
  • I проректор, МУ-ын Гавьяат багш, профессор Ж. Цэцэгмаа
  • ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А. Н. Евсиков
  • Албаны бусад төлөөлөгчид

оролцож, боловсрол, хамтын ажиллагаа болон залуусын хөгжлийн талаар санал бодлоо хуваалцлаа.

Энэхүү айлчлал нь Их Засаг их сургуулийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх чухал, онцгой үйл явдлын нэг боллоо.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail