НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ 100 ОЮУТНЫ НЭГЭЭР ШАЛГАРЛАА
Их Засаг Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн ЭЗ-308 бүлгийн оюутан Ц.Цэрэнбат “Нийслэлийн Шилдэг-100 оюутан”-ы нэгээр шалгарч, Нийслэлийн тэтгэлэг хүртлээ.
Өнөөдөр Нийслэлийн удирдлагууд албан ёсоор батламж гардуулан өгч, шагнал гардуулах ёслолын үеэр сурлагын амжилт, идэвх санаачилга, манлайллыг нь өндрөөр үнэллээ.
Энэхүү амжилт нь Ц.Цэрэнбатын хичээл зүтгэл, хариуцлагатай хандлага, үе тэнгийнхнээ манлайлах чадварын үр дүн бөгөөд Их Засаг Их Сургуулийн оюутнуудын бахархал болж байна.
🎊 Үеийн нөхдөө манлайлж, сургалтын төлбөрийн тэтгэлэг хүртсэн эрдэмлэг, оюунлаг оюутан Ц.Цэрэнбатдаа баяр хүргэж, цаашдын суралцахуйн замналд нь улам их амжилт хүсье! 💯✅👏👏👏
📚 #ОюутныМенторшипХөтөлбөр2025 #ИхЗасагИхСургууль #ШилдэгОюутан
