Blog
🏛 “Дижитал эрин дэх эрх зүйн боловсролын хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын эрдэмтдийн хуралд амжилттай оролцлоо

БНХАУ-ын Shenyang Normal University-иас зохион байгуулсан “The Symposium on Legal Education Cooperation in the Digital Era” олон улсын эрдэмтдийн хурал 2025 оны 11-р сарын 7-ноос 11-р сарын 11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн хуралд Монгол, ОХУ, Япон, БНСУ, БНХАУ-ын 100 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож, хиймэл оюун ухаан, дижитал эрин дэх эрх зүйн боловсрол, сургалтын хөтөлбөрийн өөрчлөлт, шинэчлэлтийн чиглэлээр 4 салбар хуралдаанд илтгэл хэлэлцүүлэн санал бодлоо солилцлоо.

Тус хуралд Их Засаг их сургуулийн

  • Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын албаны дарга, доктор (Ph.D), дэд профессор Х.Лутчимэг,
  • Их Засаг СЭЗС-ийн багш, доктор (Ph.D), дэд профессор Т.Ганхүү,
  • Их Засаг Хууль зүйн сургуулийн багш Б.Болортогос
    нар амжилттай оролцож, сургууль, орныхоо нэрийг олон улсын тавцанд амжилттай өргөж ирлээ
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail