Blog
ИХ ЗАСАГ ЧИНГИС СООСЭ СПАРТАНС ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВНА

🏀 Их Засаг Чингис Соосэ Спартанс эмэгтэй шигшээ баг 2026–2027 оны хичээлийн жилд нэмэлт элсэлт авч байна.

2026–2027 оны хичээлийн жилд Их Засаг Их Сургуульд элсэн суралцаж буй болон шинээр элсэх, сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг, авьяас чадвараа хөгжүүлэх, өөрийгөө сорин амжилтад хүрэх хүсэлтэй охидыг Оюутны лигийн эмэгтэй шигшээ багт нэмэлтээр бүртгэн авч байна.

🏀 Шалгаруулалт, бэлтгэлийн мэдээлэл

📅 Огноо: 2026 оны 08 дугаар сарын 24
Цаг: 11:00
📍 Байршил: Их Засаг Чингис Соосэ спорт заал
📞 Холбогдох утас: 99661936

Спортын ур чадвараа хөгжүүлж, шинэ хамт олонтой нэгдэн, Оюутны лигийн талбайд Их Засаг Чингис Соосэ Спартанс багийнхаа нэрийг өндөрт өргөхийг хүсэж буй охид та бүхнийг урьж байна!

Шигшээ багтаа нэгдэж, хамтдаа хөгжиж, хамтдаа амжилт гаргацгаая! 🖤💛