Blog
ИХ ЗАСАГИЙН DECAN DANCE ДЭД АВАРГА БОЛЛОО

4 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй “HYPE OFF” гудамжны бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 20 орчим баг оролцсоноос Их Засаг их сургуулийн DECAN DANCE хамтлаг амжилттай оролцож, дэд аварга боллоо.

Энэхүү тэмцээн нь Монголын гудамжны бүжгийн ур чадвар, бүтээлч байдлыг дэмжих зорилготой бөгөөд жил бүр шилдэг багуудыг тодруулдгаараа онцлог юм.

Бидний бахархал болсон авьяаслаг оюутнууддаа халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээл, тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье.