Blog
🤝 Их Засаг их сургуулийн төлөөлөгчид Цинхуа их сургуульд албан айлчлал хийлээ

Их Засаг их сургуулийн төлөөлөгчид БНХАУ-ын тэргүүлэгч, дэлхийн нэр хүндтэй их сургуулиудын нэг болох Цинхуа их сургуульд албан айлчлал хийж, хоёр тал хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр үр дүнтэй уулзалтууд, хэлэлцүүлгүүдийг зохион байгууллаа.

📌 Айлчлалын хүрээнд хэрэгжсэн гол үйл ажиллагаанууд:

  • 🧑‍🏭👩‍🏭 Их Засаг их сургуулийн оюутнууд Цинхуа их сургуулиас жил бүр зохион байгуулдаг “Олон улсын оюутны өдөр” арга хэмжээнд тогтмол оролцох боломжтой боллоо.
  • ✍️ Их Засаг их сургуулийн багш нарыг Цинхуа их сургуулийн чадавхжуулах хөтөлбөрт хамруулах санамжийг хоёр тал харилцан тохиролцов.
  • 🤝 Хиймэл оюун ухааны чиглэлээр хамтарсан хэлэлцүүлгийг ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулахаар боллоо.
  • 🌏 2+2 болон соёлын солилцооны хөтөлбөрүүдийг цаашид өргөжүүлэх боломжтойг талууд онцлон тэмдэглэлээ.

Энэхүү айлчлал нь Их Засаг их сургуулийн олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, сургалт болон судалгааны чиглэлээр дэлхийн тэргүүлэх их сургуулиудтай хамтран ажиллах түншлэлийг шинэ шатанд гаргасан чухал алхам боллоо.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail