Blog
ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСНИЙ 863 ЖИЛИЙН ОЙ, “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР”

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, МУИС-ийн Эмерит профессор, Япон улсын Нагоягийн их сургуулийн хүндэт доктор, академич Содовсүрэнгийн Нарангэрэлд төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээсэн билээ.🎖️📜

Төрийн дээд шагналаа гардан авсан академич С.Нарангэрэл энэ үеэр Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургуулийн удирдлага, багш, оюутнуудтай уулзалт хийж, сонирхолтой бөгөөд уран тодоор хэлсэн арга зүйтэй яриагаараа залууст урам зориг өглөө.

Уулзалтын үеэр
• Их Засаг их сургуулийн Ректор, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Доктор (Sc.D), профессор Н.Ням-Осор,
• I проректор, Монгол Улсын гавьяат багш, Доктор (Sc.D), профессор Ж.Цэцэгмаа
нар баяр хүргэж хүндэтгэлийн үг хэллээ.

С.Нарангэрэл академич уулзалтын үеэр “Би Их Засаг Их сургуультай хүйн холбоотой хүн шүү” хэмээн онцолж, сургуулийн үүсгэн байгуулагдсан үеэс эхлэн оюутнуудад хичээл зааж, өөрийн бичсэн мэргэжлийн номуудаа дурсгал болгон өгч явсан дурсамжаасаа хуваалцав.👨‍🏫📕📗📘

Мөн тэрээр оюутнуудад хууль дээдлэх, үнэнч шударга, ёс зүйтэй байх нь иргэн хүний хамгийн чухал үнэт зүйл гэдгийг бодит жишээ баримтаар тайлбарлан хүргэсэн нь уулзалтад оролцогчдын сэтгэлд гүн үлдэв.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail