"Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг 2025"

· 2 минут зарцуулна
Thumbnail

Их Засаг Их Сургуулийн Их Засаг Чингис соосэ кампусын Чингис соосэ олон улсын харилцааны сургууль, Санхүү эдийн засгийн сургууль, Аюулгүй байдал хууль сахиулахын сургуулийн төгсөгчдөд зориулсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.Их засаг Чингис Соосэ кампуст энэ хичээлийн жилд Олон улсын эрх зүй, Эрх зүй, Олон улсын харилцаа, Аюулгүй байдал эрх зүй, Банкны эдийн засаг, Бизнесийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл, Гааль татварын эдийн засаг чиглэлээр суралцан төгсөж байгаа 350 гаруй төгсөгчдөд зориулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөгийг 2025 оны Тавдугаар сарын 7-ний өдөр зохион байгуулав.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөгт хамтран оролцож, төгсөгчдөд ажлын байрны урилга, ажилд авсан батламж гардуулан өгсөн байгууллагууддаа баярлалаа.СХД-ийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Од групп, Голомт банк, Нэт капитал ББСБ, Баянгол, Хан-Уул, СХД-ийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх СХД-ийн замын цагдаагийн хэлтэс, СХД-н цагдаагийн газрын хүний нөөц, JOB center, HR talent, Цэц Оюун Ухаан грүпп, Гаалийн ерөнхий газар, Экомүүн ХХК,Өмгөөлөлийн “Шудрага өмгөөлөл консалтинг” ХХК, Шинэлэг сууц ХХК зэрэг байгууллагууд хүрэлцэн ирж өөрсдийн байгууллгын танилцуулгаа хийж, хүний нөөцөө бүрдүүлэх, анкет , CV авах, ажлын байр төгсөгчдөд санал болгох, зөвлөмж, зөвөлгөө өгөх ажлыг зохион байгууллаа.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
Logo
© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС