Blog
“Тамгагүй төр” жүжиг амжилттай тайзнаа тавигдлаа

🎭 Их Засаг хууль батлагдсаны 820 жилийн ойг угтан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг Их Засаг Их Сургуулийн Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн Жүжиглэх урлагийн хөтөлбөрийн оюутнууд амжилттай тоглолоо.

✅ Уг жүжгийг Их Засаг Их Сургууль дахь Оюутан театрын тайзнаа гурав дахь удаагаа,
МУСТА Д.Оюунсүрэнгийн найруулгаар бүтээн толилуулсан нь үзэгчдийн талархлыг хүлээлээ.

📌 Жүжгийн нээлтийн ажиллагаанд:

  • Монгол Улсын гавьяат багш, доктор профессор Ж.Цэцэгмаа
  • Монгол Улсын гавьяат жүжигчин Нармандах
  • Монгол Улсын Ардын жүжигчин Ж.Оюундарь
  • СНА-ын дарга Х.Нэргүй
    тус тус хүрэлцэн ирж, оюутнуудын уран бүтээлийг дэмжин сонирхлоо.

✨ Энэхүү жүжгийг оюутнуудад хүргэснээр цогц боловсролын чухал хэсэг болох
гоо зүйн мэдрэмж, дүрийн мэдлэг, тайзны ур чадвар,
уран бүтээлийн илэрхийлэл зэрэг олон талын авьяас чадварыг хөгжүүлэх боломжийг олгосон сайхан бүтээл боллоо.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail