Их Засаг Олон Улсын Их Сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Super Student” тэтгэлэгт хөтөлбөрийн 11 дэх удаагийн улирал “Гэрэлтэх мөч” уриатайгаар хоёр сарын хугацаанд амжилттай хэрэгжиж, өндөрлөж байна.
Зөвхөн Их Засаг их сургуулийн оюутнуудад зориулсан энэхүү хөтөлбөр өнгөрсөн 10 жилийн хугацаанд 100 гаруй оюутныг гадаадын их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах боломжтой болгож, нийт 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
2025 оны улирлын шилдэг оролцогчид АНУ, БНСУ, Энэтхэг, Тайвань зэрэг улсуудад 100%-ийн сургалтын тэтгэлэгтэйгээр 1 жилийн хугацаанд суралцах эрх хүртсэн юм.
2025-2026 оны хичээлийн жилд 12 дахь Super Student төсөл дахин зарлагдах тул шинэ элсэгч болон одоо суралцаж буй бүх оюутнуудаа урьж байна.