Blog
✈️ ИХ ЗАСАГ ИХ СУРГУУЛЬ 100%-ИЙН ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА 👏

Их Засаг Их Сургуулийн оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “SUPER STUDENT” тэтгэлэгт төсөл 12 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж, шилдэг оролцогчид тодорлоо.

Энэхүү төслийн хүрээнд оюутнууд инноваци, бүтээлч сэтгэлгээ, бодит шийдэл бүхий старт-апп төслүүдээ танилцуулж, олон шатны шалгаруулалтыг даван финалын шатанд өрсөлдсөнөөс шилдэг 10 оюутан гадаадын их, дээд сургуулиудад 100 хувийн тэтгэлэгтэй суралцах урилга гардан авлаа.

🏆 100%-ийн тэтгэлгийн эзэд:

Америкийн Нэгдсэн Улс – Б.Батзориг — ХЗС 303 бүлэг
БНСУ – Н.Есөн-Эрдэнэ — ХЗС 108 бүлэг
БНСУ – Б.Нандин-Эрдэнэ — ХЗС 187 бүлэг
БНСУ – Э.Энхжин — ХЗС 281 бүлэг
БНСУ – В.Дэлгэрзаяа — ХЗС 281 бүлэг
БНСУ – Д.Содсүрэн — ХЗС 281 бүлэг
БНСУ – Н.Ариун-Эрдэнэ — ХЗС 207 бүлэг
Энэтхэг Улс – С.Оджаргал — ҮИТС 172 бүлэг
Тайланд Улс – Л.Ангирмаа — ХүУС 165 бүлэг
Малайз Улс – Б.Баярцэцэг — ХЗС 107 бүлэг

“SUPER STUDENT” төсөл нь жил бүр зөвхөн Их Засаг Их Сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулагддаг бөгөөд оюутнуудын мэдлэг, ур чадвар, олон улсын түвшинд өрсөлдөх чадамжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсаар байна.

Төсөлд амжилттай оролцсон нийт оюутнууддаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

📅 Ирэх жил “SUPER STUDENT–13” төслөөр дахин уулзах болно.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail