Blog
"ИХ ЗАСАГ–ИРЭЭДҮЙ 2025" ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ

Чингис хааны нэрэмжит Их Засаг Их Сургууль жил бүр элсэлтийн шалгалтын өндөр онооны тэтгэлэг, эрдэм шинжилгээ, судалгаа, спорт, урлаг болон нийгэм олон нийтийн ажлаар амжилт гаргасан, манлайлсан өсөх ирээдүйтэй оюутнуудаа урамшуулан сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог уламжлалтай.

Өнөөдрийн батламж гардуулах ёслолоор шилдэг, тэргүүний 1000 орчим оюутан залуус сургалтын төлбөрийн 10–100%, мөн гадаадад суралцах хэлбэрийн тэтгэлгүүд багтсан нийт 2.5 тэрбум төгрөгийн тэтгэлгийг гардан авлаа.

✔️ Олгогдсон тэтгэлгүүдээс дурдвал:

  • ▶️ ЭЕШ-ийн өндөр онооны тэтгэлэг
  • ▶️ Ректорын нэрэмжит тэтгэлэг (A үнэлгээтэй суралцагч)
  • ▶️ Чингис хааны нэрэмжит тэтгэлэг (A үнэлгээтэй суралцагч)
  • ▶️ Class Leadership 🇰🇷 ангид дарга нарын тэтгэлэг
  • ▶️ Spring Scholarship 🇰🇷 оюутан солилцооны тэтгэлэг
  • ▶️ Сагсан бөмбөгийн шигшээ багийн тэтгэлэг
  • ▶️ Волейболын шигшээ багийн тэтгэлэг
  • ▶️ Хөлбөмбөгийн шигшээ багийн тэтгэлэг
  • ▶️ Ширээний теннисний тэтгэлэг
  • ▶️ Үндэсний бөхийн тэтгэлэг зэрэг олон төрлийн тэтгэлэг багтлаа.

“Их Засаг–Ирээдүй” тэтгэлэг нь оюутнуудын сурч хөгжих хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлж, тэдний эдийн засгийн боломжийг бодитоор дэмждэг үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм.
Үүний зэрэгцээ оюутнуудын сурлагын чанарыг ахиулах, чадварлаг мэргэжилтэн болох, спорт уралдаан тэмцээнд амжилт үзүүлэхэд түлхэц болдог ач холбогдолтой.

🎉 Шилдэг оюутнууддаа халуун баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail