2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Их Засаг Төгсөгчдийн Холбооны III Их хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус хурлаар Их Засаг Их Сургуулийн анхны төгсөгч, Сургалт, үйл ажиллагаа эрхэлсэн проректор, доктор Г.Туяа Их Засаг Төгсөгчдийн Холбооны 3 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллахаар боллоо.
Хурлын үеэр төгсөгчдийн холбооны өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг хэлэлцэн дүгнэж, цаашдын хөгжлийн бодлого, зорилт, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон чухал шийдвэрүүдийг баталсан юм.
Мөн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч доктор Г.Туяа болон хамтран ажиллах дэд ерөнхийлөгчид, удирдах зөвлөлийн гишүүд, салбар зөвлөлийн тэргүүнээр сонгогдсон төгсөгчдөдөө баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Их Засагчууд бид нэг үндэстэй, нэгэн зорилгын төлөө хамтдаа хөгжиж, төгсөгчдийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэн ажиллах болно.
#ИхЗасагТөгсөгчдийнХолбоо #IIIИхХурал #Төгсөгчид #ИхЗасаг