Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярыг тохиолдуулан Их Засаг Их Сургууль нийт багш, ажилтан албан хаагчдынхаа хүүхэд багачуудыг хүлээн авч, баярын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Бяцхан зочид эцэг эхийнхээ ажил, сургалтын орчинтой танилцаж, зураг зурах, хөгжөөнт тэмцээн уралдаанд оролцох, авьяас чадвараа сорих зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон юм.
Өнгө өнгийн харандаагаар хүсэл мөрөөдлөө буулгаж, инээд хөөрөөр дүүрэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн хүүхэд багачууд маань гарын бэлэг, амттанаар урамшуулуулж, баярын сайхан дурсамж бүтээлээ.
Их Засаг Их Сургууль хүүхэд багачуудын эрх, хөгжил, сайн сайхны төлөөх үйл ажиллагааг тогтмол дэмжин ажилладаг бөгөөд ирээдүйн эзэд болсон хүүхэд бүрийн аз жаргалтай инээмсэглэл бидний хамгийн том бахархал билээ.
Хүүхэд бүр эрүүл, аз жаргалтай өсөж, хүсэл мөрөөдөл нь биелэх болтугай.
#ХүүхэдБүхэнБиднийЖавхлантИрээдүй
#ЭхҮрсийнБаяр
#ОлонУлсынХүүхдийнЭрхийгХамгаалахӨдөр
#ИхЗасагИхСургууль