Blog
🌏 ⚖️ Ази-Номхон далайн бүсийн Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээнд амжилттай оролцлоо

Ази-Номхон далайн бүсийн Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн (IHL) шүүхийн мэтгэлцээний тэмцээнд Монгол Улсын их, дээд сургуулийн 17 багийн 100 гаруй оюутан өрсөлдсөнөөс Их Засаг Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Англи хэлтэй эрх зүйн 281-р бүлгийн баг амжилттай оролцож, Монгол Улс дахь финалын шатанд 3-р байр эзэллээ.

Тус тэмцээн нь Олон улсын эрүүгийн шүүхийн дүрэм болон олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хүрээнд Англи хэл дээр явагддаг гэдгээрээ онцлогтой.

🏆 Эхний байрууд:

  • 1-р байр: МУИС
  • 2-р байр: СЭЗИС
  • 3-р байр: Их Засаг Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн баг

🗣️ Шилдэг илтгэгч:

Тэмцээний “Шилдэг илтгэгч”-ээр
ИЗИС-ийн Хууль зүйн сургуулийн 281-р бүлгийн оюутан Д.Содсүрэн шалгарсан нь бахархам амжилт боллоо.

🎉 Амжилттай оролцсон оюутнууд болон багш нартаа халуун баяр хүргэе!

Ирээдүйн чадварлаг хуульчид та бүхэн улам их амжилт гаргаарай! 👏👏👏