Их Засаг их сургууль ЕБС-д багшлах эрх олгох 9 долоо хоногийн (45 хоногийн) сургалтад элсэлт авч эхэллээ.
✅ Сургалтын мэдээлэл
- Үргэлжлэх хугацаа: 9 долоо хоног буюу 45 хоног
- Хэлбэр: Цахим ба танхим хосолсон
- Сургалтын төлбөр: 1,100,000₮
- Бүртгэлийн хугацаа: 2025.09.05 – 2025.09.12
- Хичээл эхлэх өдөр: 2025.09.20
- Бүртгэлийн хураамж: 30,000₮
- Байршил: БЗД, 30-р хороо, Их Засаг их сургуулийн төв байр, Сургалтын нэгдсэн алба
- Холбоо барих утас: 95091590, 88007064, 99076255
👩🏫 Багш бэлтгэх чиглэлүүд
- Багш, гадаад хэл
- Багш, мэдээлэл зүй
- Багш, математик
✅ Тавигдах шаардлага
- Дээд боловсролын байгууллагыг бакалаврын зэрэгтэй, голч дүн 2.7-оос дээш төгссөн байх;
- Эрүүгийн хуулийн дагуу гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй байх;
- Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх;
- Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх.
📑 Бүрдүүлэх материал
- Анкет (Төрийн албан хаагчийн 1-р маягт)
- Иргэний үнэмлэхийн лавлагаа (e-Mongolia-с)
- Дипломын хуулбар (e-Mongolia-с)
- Гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй тухай тодорхойлолт (e-Mongolia-с)
📘 Хөтөлбөрийн ерөнхий агуулга
- Суралцагчийн тухай мэдлэг, хүүхэд хөгжил, хамгаалал
- Багшлахуй ба суралцахуйн үйл ажиллагаа
- Хамтын ажиллагаа ба мэргэжлийн хөгжил
- Судлагдахууны тухай мэдлэг
ℹ️ Хичээл долоо хоногт 2 өдөр цахимаар, Бямба гарагт танхимаар явагдана.