Их эзэн Богд Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархалын өдөр” тохиож байна

· 1 минут зарцуулна
Thumbnail

Өнөөдөр Их эзэн Богд Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархалын өдөр” тохиож байна. Энэ өдрийг 2012 оноос хойш тэмдэглэж бүх нийтийн амралтын өдөр болгон Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог сайхан уламжлалтай билээ. Чингис хаан Билгийн тооллын 3-р жарны усан морь жил 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Хэнтий аймгийн Дадал сумын нутаг Онон Балж хоёр голын боомын ойролцоо Дэлүүн болдог хэмээх газар мэндэлжээ. Энэ түүхэн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Чингис хааны нэрэмжит Их Засаг ОУИС-ийн удирдлага, багш оюутнууд Сургуулийнхаа үүдэнд залсан Чингис хааны иш хөрөг мөн үүдэн хоймороо залсан Чингис хааны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

ImageImageImageImageImageImage

Image
Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС